ГАЗРЫН ГЕНЕРАТОР АЖИЛЛУУЛЖ ТУНАДАС НЭМЭГДҮҮЛЖЭЭ
2018-05-28 13:27:13, 579

Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн явуулын экспидиц өчигдөр орой 22 цагт Рэнчинлхүмбийн газрын генераторыг ажиллуулж 3 ширхэг түлш шатаасны үр дүнд хуурайшилтын 4-р зэрэглэл түймрийн эрсдэл нэн их аюултай  байсан Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр сумын нутагт 15 мм бороо, цас орсон байна.
Тодруулбал тусгай зууханд зориулалтын түлшийг шатааж утаагаар нь иодот мөнгө гэдэг бодисыг үүлрүү оруулж тунадас нэмэгдүүлдэг гэнэ. Мөн цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн үйл ажиллагаанд хэрэглэх хуваарьт 30 ширхэг пуужинг татан авч нийт 33 ширхэг пуужингийн нөөцтэй болжээ. Тус  экспедиц 4 удаа гарч ажиллан нийт 18 ширхэг пуужинг зарцуулан ажилласны үр дүнд аймгийн ихэнх нутгаар 1-13 см хэмжээтэй цас орсон нь ой хээрийн түймрийн эрсдлийг бууруулж, мал хаваржилт, газар тариаланд өгөөжтэй ажил болж байгаа ажээ.



ГАЗРЫН ГЕНЕРАТОР АЖИЛЛУУЛЖ ТУНАДАС НЭМЭГДҮҮЛЖЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0