Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шинэ оны босгон дээр шинэ орон сууцтай боллоо. Тус аймаг 2018 оныг Амьдрах орчноо сайжруулах жил болгон зарлаж нэрлэсэн жилийн хүрээнд төр, хувийн хэвшил, иргэд аж ахуйн нэгж бүтээн байгуулалтыг өрнүүлсэн он болов. Тус аймаг дахь Цагдаагийн газар алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 40 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авч нээлтээ хийлээ.
Шинэ орон сууцны нээлтэнд аймгийн Засаг дарга Л.Ганболд, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэр , Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Адъяацэрэн, барилгын ажлыг гүйцэтгэгч Хөвсгөл геологи компаний захирал Л. Цэрэнжав нар болон нийт алба хаагчид оролцлоо.
Б.Гантуяа
Цагдаагийн албан хаагчид шинэ орон сууцтай боллоо |
|
Сэтгэгдэл бичих