Хөвсгөл аймаг “Амьдрах орчноо сайжруулж-Ахмад настнаа дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Өнөөдөр “Ажилтай орлоготой Хөвсгөл” дэд хөтөлбөрийн хүрээнд олон ам бүлтэй, амьжиргааны баталгаат түвшингээс доогуур орлоготой зорилтот бүлгийн 33 өрхөд өргөө цагаан гэрийг аймгийн Засаг дарга Л.Ганболд, ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нар гардуулан өглөө. Энэ үеэр өвлийн сар гарч хүйтний эрч нэмэгдэж байгаа энэ үед орон гэртэй болсондоо талархаж буйгаа иргэд хэлж байлаа. Мөн эх үрсийн баярын өдөр буюу 6 сарын нэгэнд 17 өрхөд гэр олгож нийт 50 өрхийн 200 гаруй иргэдийг орох оронтой болгожээ. Нэрлэсэн жилийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн 80 сая төгрөгийн санхүүжилтээр 24 сумын ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чийрэгжүүлэлтийн төвийн үйл ажиллагааг дэмжин тоног төхөөрөмжтэй болгосон, ахмадуудыг нийтийн тээврээр үнэгүй зорчих зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн ажиллаж байгаа аж.
Б.Ганаа
33 өрх гэр оронтой боллоо |
|
Сэтгэгдэл бичих