Ахмад хөгжмийн багш МУСТА Б.Даваадорж, П.Одгэрэл, Г.Бат-Амгалан нар Мөрөн сумын цэцэрлэгийн 50 хүүхэд, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 20 гаруй сурагчдад ардын урлагийн мартагдсан дуу хуур, хөгжим бүжиг, аман зохиолыг сэргээн заажээ.Тус хүүхдүүд дархад ардын дууны эвлүүлэг, монгол ардын аман зохиол бэлэг дэмбэрэлийн үгс, буриад ардын дуут бүжиг, энгийн хөгжмийн зэмсгийн үзүүлбэр, цаатан бүжиг, оньсого таалцах, морин хуурын аялгуу, дархад ардын дуу зэрэг өөрсдийн сурч мэдсэн зүйлээрээ тайлан тоглолтоо хийжээ. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас зохион байгуулан “Амьдрах орчноо сайжруулж, ахмад настнаа дэмжье” нэрлэсэн жилийн ажлын хүрээнд “Ахмад мэргэжилтэний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-т хамрагдаж буй урлагийн салбарын ахмад багш, ажилтан нараар сургуулийн өмнөх насныхан болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд ардын урлагийн мартагдсан дуу хуур, хөгжим бүжиг, аман зохиолыг сэргээн зааж өвлүүлэх дээрх ажлыг хийж байна.
Б.Гантуяа
Ардын урлагийг өвлүүлж байна |
|
Сэтгэгдэл бичих