Анхны жуулчны бааз “Тойлогт”
2024-09-10 13:16:35, 156

Хөвсгөл аймгийн анхны жуулчны бааз “Тойлогт”-ыг 1991 оны 5 дугаар сард Хатгал тосгоны Жанхайн Тойлогтын хошуу хэмээх газарт 5 гэрт, 10 ажилтантай байгуулж байжээ. Анхны жилдээ 15 гадаадын жуулчин хүлээн авч байсан байна.Тойлогт жуулчны бааз энэ жил 34 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж, 2 салбар болон өргөжиж жилд 1000 гаруй гадаад, дотоодын жуулчин хүлээн авч байна.

 

 

Нэг ээлждээ 170 хүн хүлээн авах хүчин чадалтай, нийт 60 орчим ажилтантай. Нийт ажилтны 80 орчим хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлж ажлын байраар хангаж байна.

Тойлогт жуулчны бааз 1999 оноос эхлэн Хөвсгөл нуурыг хог хаягдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хоёр нарны хооронд” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд ирсэн аялагч бүрийг байгальд ээлтэй хоггүй аялахыг уриалж, Хөвсгөл нуурыг зорьж буй аялагчдад жил бүр байгальд задардаг 20000 ширхэг хогийн уутыг нэвтрэх цэгээр жуулчдад өгч, Хөвсгөл нуурыг хайрлан хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Б.Тамираа 

 



Анхны жуулчны бааз “Тойлогт”

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0