Гол, мөрний усны нөөц хомстсоор байна
2024-03-22 14:34:16, 238

Хөвсгөл аймаг Монгол орны цэвэр усны нөөцийн 96 хувийг бүрдүүлдэг боловч сүүлийн жилүүдэд гол мөрний усны нөөц хомстсоор байна.

Энэ нь дэлхийн дулаарал, хуурайшилт уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран гол, горхи, нуур, цөөрөм хатаж ширгэх нөхцөл үүсээд байна.

Гол, мөрөн ширгэж байгаа нь байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой боловч нөгөө талаараа байгаль дэлхийг бохирдуулж буй хүний үйл ажиллагаа нөлөөлж байна.

Иймд аялагчид маань байгаль эх дэлхийгээ хайрлаж хог хаяж бохирдуулахгүй байх, ургамал, мод, чулууг хөндөхгүй байх дээр анхаарах хэрэгтэй гэдгийг БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Дамцагдулам хэллээ.

Хоёр жил тутамд мэргэжлийн байгууллагаас хийдэг тооллогоор аймгийн хэмжээнд сүүлийн 50 жилийн дотор 136 гол, 72 булаг, 1 нуур, 1 рашаан ширгэжээ.

Өнгөрсөн онд гол мөрөн 1221, булаг шанд 1227, нуур тойром 423, рашаан 65, өрмийн худаг 644, энгийн уурхайн худаг 428, хөв цөөрөм 3, цэвэрлэх байгууламж 3 тоолуулж, 9 булаг шандын эхийг хашиж хамгаалсан байна.

Б.Ганаа

 

 

 



Гол, мөрний усны нөөц хомстсоор байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0