Монголын хамгийн өндөр мод Рэнчинлхүмбэд байдаг
2024-03-21 11:39:58, 558

  Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 3-р багийн нутаг Жарайн голын эхэнд 180-200 орчим настай Монголын хамгийн өндөр шинэс мод байгааг 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны баг, Хөвсгөл аймгийн сум дундын ойн ангиуд хамтарч тогтоосон юм.

 Тус моднууд нь хэсэг газар бөөгнөрөн ургасан бөгөөд 36-42 метр өндөр. Ойр хавьд нь таван төрлийн мод болох гацуур, хуш, улиас, хус, шинэс мод ургадаг аж.

Хөвсгөл аймгийн ойн сангийн  нийт нөөц  481.3  сая шоо метр байгаагаас шинэс мод  95.3  хувийг нь  эзэлдэг байна. Харин Монгол орны ойн сангийн талбайн 30 хувь буюу гуравны нэг хувийг Хөвсгөлийн ойн сан эзэлж байна.

Б.Ганаа

 



Монголын хамгийн өндөр мод Рэнчинлхүмбэд байдаг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0