Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 35-40 см байгаа нь олон жилийн дунджаас 5-15 см-ээр бага байна.
Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан иргэд ОХУ болон Ханх сумын чиглэлд ихээр зорчдог.
Иймээс иргэдийг баталгаат зам болох Сантын даваагаар зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Хөвсгөл аймагт өнгөрсөн онд усны ослын 13 тохиолдол бүртгэгдэж 6 иргэн амь насаа алдсан байна.
Хөвсгөл нуурын мөс бүрэн хөлдөөгүй энэ үед зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчиж эрсдэлд өртөхгүй байхыг зөвлөж байна.
Б.Ганаа
Хөвсгөл нуураар зорчихгүй байхыг анхааруулав |
Сэтгэгдэл бичих