“Оргихын булаг”-ийг олон иргэд зорин очдог болжээ
2023-12-26 17:10:58, 806

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс зүүн тийш 18 км-т байдаг Оргихын булаг буюу  ижий булгийг олон иргэд зорин ирдэг болжээ.  

 

Тус булаг  тахилгат Баян уулын баруун дээд талд Нарийн уулын өвөр хормойгоос эх авдаг бөгөөд  800 метр орчим урсаж Багтагын голд цутгадаг, байнгын урсаж байдаг юм.

 Зуны улиралд  ус нь маш хүйтэн байдаг бол өвөлдөө хөлддөггүй урсаж байдаг онцлогтой юм.

 

Оргихын булгийн дэргэд ээжийн тухай дуу дуулбал ус дээш урсан оргилдог тул нутгийн иргэд Ижий булаг гэж нэрлэдэг болжээ.

Булгийн хажууд  мөнх ногоон гацуур, хуш, шинэс зэрэг олон зүйлийн мод, бут ургадаг, үзэсгэлэнтэй газар ажээ.

Б.Ганаа



“Оргихын булаг”-ийг олон иргэд зорин очдог болжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0