Жаргалант суманд салхины хурд 31 м/с хүрсэн байна
2023-12-05 10:12:31, 324

Хөвсгөл аймгийн нийт  нутгаар өнгөрсөн шөнө  7-20м/с, түр зуур 10-31м/с хүрч цасан шуурга шуурсан байна.

Хамгийн хүчтэй нь  Жаргалант суманд  31м/с хүрчээ. Өнөө өглөөний байдлаар нийт нутгаар 0-18 см цасан бүрхүүлтэй байна. Хамгийн их цас Цэцэрлэг сум 18 см, Рэнчинлхүмбэ сум 9см, Цагаан-Үүр 15 см, Жаргалант 16 см, Эрдэнэбулган 9 см, Галт 9 см зузаан цастай байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуургатай, энэ сарын  7-нд ихэнх нутгаар цас орох тул малчид, тээвэрчид, иргэд аюулгүй байдлаа хангах, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах, цаг агаарын мэдээллийг тогтмол сонсох, бусдад дамжуулахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас  зөвлөж байна.

Б.Тамир 



Жаргалант суманд салхины хурд 31 м/с хүрсэн байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0