Монгол орны аялал жуулчлалын бүс хоймор нутагт ирэх дотоод, гадаадын жуулчдад үзэх, харах үзмэрийг нэмэгдүүлэх Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийн эхийг монгол түмэндээ сурталчлан таниулах зорилгоор “Соёмбо” цогцолборыг 2020 онд байгуулсан.
Он гарсаар давхардсан тоогоор 100 гаруй мянган иргэн “Соёмбо” цогцолборыг зорин ирсэн байна.
Ирэх онд аялагч иргэдэд зориулсан хүнс барааны захыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Соёмбо” цогцолборын хажууд байгуулахаар Мөрөн сумын ИТХ-ын ээлжит бус 17-р хуралдаанаар газрын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тус захад сүү, цагаан идээ, загас, жимс, гар урлал зэрэг орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг худалдаалах төдийгүй аялагч иргэдэд зориулсан үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээний төвүүд байх ажээ.
Мөн Мөрөн сумаас Соёмбо цогцолбор хүртэлх дугуйн зам болон явган хүний замын ажлын төсвийг 2024 оны улсын төсөвт тусгаж, ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Дугуйн зам болон явган хүний зам ашиглалтад орсноор иргэд алхах, дугуйгаар явах бололцоог хангах төдийгүй Мөрөн сумын иргэд чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх ач холбогдолтой юм.
Б.Ганаа
“Соёмбо” цогцолборын хажууд хүнс, барааны зах байгуулна |
Сэтгэгдэл бичих