Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа 1.6 сая гаруй га газрыг хамран хамгаалалт, хяналт шалгалт, судалгаа шинжилгээ, аялал жуулчлалын асуудлыг хариуцан ажиллаж байна.
Тус газрынхан хөдөлгөөн өөрөө мэдэрдэг камерыг 2017 оноос тавьж эхэлсэн бөгөөд Хорьдолын тайгад суурилуулсан камерт 2019 онд цоохор ирвэсийн анхны зураг дарагдаж байжээ.
Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх “Цэнхэр тайга тусгай хамгаалалтад орсноор идэш тэжээл элбэгшсэн учраас Соёны нуруу дамжин ирвэс орж ирсэн гэж үздэг. Сүүлийн 50 жил судлаад олдоогүй ирвэс 2019 онд анх удаа камерт зураг нь дарагдсан. Түүнээс хойш камерт ороод байгааг харахад тогтвортой нутагшсан гэж үзэж болно. Тодруулбал энэ жил Их Соёны нуруу, Хорьдолын нуруунд тавьсан камерт ирвэсийн зураг 3-4 удаа дарагдсан байна” гэдгийг хэлж байлаа.
Монгол орны арваад аймаг буюу Монгол Алтай, Говь-Алтайн уулсаар 2000 орчим ирвэс байдаг гэсэн судалгаа байдаг гэнэ.
Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газарт 60 гаруй зүйлийн хөхтөн амьтан түүн дотор нэн ховор, ховордсон аргаль, янгир, хандгай, ирвэс, хүдэр, чацуулан зэрэг 20 гаруй төрлийн амьтан байдаг ажээ.
Б.Ганаа
Соёны нуруунд ирвэс нутагшиж байна |
Сэтгэгдэл бичих