Шинэ-Идэр сумын “Ногоон төгөл”-д 20 гаруй мянган мод тарьжээ
2023-10-23 12:13:45, 299

 Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум иргэдийн ая тухтай, амарч зугаалах “Ногоон төгөл” бүхий цэцэрлэгт хүрээлэнг 2007 онд байгуулжээ.

 

Жил бүр мод нэмж тарин арчлан тордож ургуулсаар өнөөдрийн байдлаар 15 төрлийн 20 гаруй мянган модтой болжээ.

Энэ жил бүх нийтээр мод тарих өдөр 10 төрлийн 3000 модыг нэмж тарьсан байна.

Мөн тус сумын 12 малчин иргэн өвөлжөө, хаваржаандаа 600 гаруй модыг тарьж арчлан ургуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” аянд идэвхтэй оролцож байгаа ажээ.

Б.Ганаа

 

 

 



Шинэ-Идэр сумын “Ногоон төгөл”-д 20 гаруй мянган мод тарьжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0