Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс хойд зүгт 58 километрийн зайд өнөөдөр 10 цаг 17 минутад 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Тус аймагт он гараад 3,5 магнитудаас дээш хүчтэй 25 удаа газар хөдөлсөн бөгөөд 10 гаруй нь Хөвсгөл нуур орчимд болжээ.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумаас зүүн зүгт 22 километрийн зайд 9 сарын 23-нд 5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь тус аймгийн хувьд он гарснаас хойш хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Б.Ганаа
Цэцэрлэг сумын нутагт 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөв |
Сэтгэгдэл бичих