Ойн хөнөөлт шавжтай тэмцсэн ажил үр дүнгээ өгч байна
2023-10-05 17:00:51, 203

Хөвсгөл аймгийн хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд  Улсын төсвийн хөрөнгөөр 40450 га,  талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцсэн байна.

 

 Галт, Жаргалант суманд якобсоны төөлүүрч, шилмүүс хуйлагч хортонтой агаарын хөлгөөр 21000 га талбайд, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Түнэл, Баянзүрх, Хатгал, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Цэцэрлэг, Тариалан сумдад нийт 10.000 га талбайд утаат үүргийн шүршигчээр шилмүүс хуйлагч эрвээхэйтэй тэмцэх ажлыг өнгөрсөн 7 сард хийсэн. Тэмцлийн ажил үр дүнгээ өгч моднууд ногоорч эхэлсэнд малчид талархаж байна.

Тухайлбал  Жаргалант сум нэгдүгээр  багийн “Мухар” хэмээх газарт өнгөрсөн 7 сард ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан авиа микробиологийн аргаар тэмцлийн ажил хийсэн газарт шавж бүрэн устаж моднууд нь бүрэн ногоорчээ.

Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Чандмань-Өндөр суманд 3450 га талбайд механик аргаар шинэсний шилмүүс хуйлагчтай тэмцсэн байна.

Б.Ганаа



Ойн хөнөөлт шавжтай тэмцсэн ажил үр дүнгээ өгч байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0