Хөвсгөл аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд 847000 мод, бут сөөг тарьж ургуулахаар төлөвлөж байна.

Мөрөн сумын Соёмбо цогцолборт амралтын өдрүүдэд хувийн хэвшлийн 200 гаруй аж ахуй нэгж байгууллага, төрийн 80 байгууллага 7000 гаран мод, бутыг тарилаа.

Монгол орны аялал жуулчлалын бүс хоймор нутагт ирэх дотоод, гадаадын жуулчдад үзэх, харах үзмэрийг нэмэгдүүлэх Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийн эхийг монгол түмэндээ сурталчлан таниулах зорилгоор Соёмбо цогцолборыг 2020 онд барьж ашиглалтад оруулсан. Мөрөн сумаас 5 км-ын зайтай аймгийн төвийн хойно, Дулаанхан уулын энгэрт Соёмбо цогцолборыг байгуулсан. Соёмбо цэцэрлэгт хүрээлэнгийн орчин тойронд нь ногоон байгууламж бий болгон ногоон зурвас байгуулж байна.
Б.Ганаа
| Соёмбо цогцолборт 7000 мод тарив |
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих