Айл, өрх бүр 10 мод тарьж, ургуулахыг уриалав
2023-04-21 11:04:10, 511
Хөвсгөл аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон суварга босгоё” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ хавар айл, өрх бүр хашаандаа 10 мод тарьж, ургуулах уриалгыг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас гаргаад байна.
 
Хөвсгөл  аймаг энэ онд 847000 мод, бут сөөг тарьж ургуулахаар төлөвлөж байгаа юм.Тус аймаг  өнгөрсөн  онд  нийт 463,730 ширхэг мод бут, сөөг тарьж ургуулсан байна. Үүнээс хамгаалалтын зурваст 2,6 га, шинээр байгуулсан ойн зурвас 15,7 га, улсын орон нутгийн төсвийн хөрөнгө, ойн мэргэжлийн байгууллагын өөрийн хөрөнгөөр хийсэн ойжуулалт 156,1 га талбайд 388,750 ширхэг тарьц суулгажээ. Мөн шинээр байгуулсан бичил цэцэрлэг, ногоон байгууламжийн талбай хэмжээ 6.72 га, 2860 м2 талбайд зүлэгжүүлэлт хийж, 43м2 талбайд цэцгийн мандал байгуулжээ. Бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт нийт 590 аж ахуйн нэгж байгууллага, 30,362 иргэд идэвхтэй оролцсон байна.
 
 Б.Ганаа


Айл, өрх бүр 10 мод тарьж, ургуулахыг уриалав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-21 17:38:56
    Зочин: Гоё санаа бна аа оролцоно оо