Хаан их сарьдаг хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлэх "Хөх сувд" мөсний баяр маргааш эхэлнэ. Мөсний баяр болох Хатгал тосгоны Хайчийн аманд мөсний зузаан 142 см байгаа бөгөөд өмнөх жил 105 см зузаан байжээ. Энэ жилийн хувьд мөс зузаан хөлдсөн байгаа боловч Хөвсгөл нуурт 5-6 хил гарсан байна.Гэхдээ мөсний баяр болох газрын ойролцоо хил байхгүй, хил гарсан газруудад хориглосон тэмдэг байршуулсан байна.
Мөсний баярт ирж байгаа аялагч иргэдийг хориглосон тэмдэг байршуулсан газраар зорчихгүй байх, шөнийн цагаар мөсөн дээр хөдөлгөөн үйлдэхгүй, бага насны хүүхдийг харгалзахгүй хүнгүйгээр мөсөн дээр тоглуулахгүй байхыг Мөсний баярыг зохион байгуулах ажлын багийн ахлагч, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар анхаарууллаа.
Б.Ганаа
Мөсний баяраар хориглосон тэмдэг байршуулсан газраар зорчихгүй байхыг анхааруулав |
|
Сэтгэгдэл бичих