Хөвсгөл нуур баринтаглажээ
2022-12-15 10:00:44, 640

Хөвсгөл нуурын мөс өнгөрсөн 7 хоногоос эхлэн барьцалдан энэ сарын 13–нд бүрэн хөлдөж баринтагласан гэдгийг нутгийн иргэд хэлж байна.

Гэхдээ мөс гүйцэд хөлдөх болоогүй тул ард иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байв. Хөвсгөл нуур нь ихэвчлэн өвлийн дунд сарын шинийн 15-аас хойш бүрэн хөлддөг гэнэ. Нуурын мөс өвлийн дунд сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед хангалттай хөлдсөн гэж үзэж Мөсний баяр зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Б.Туяа 

 



Хөвсгөл нуур баринтаглажээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0