ХОЁР ДАХЬ ТҮҮХИЙ ЭД ЦУГЛУУЛЖ АМЬДАРДАГ Ж.МӨНХЖАРГАЛ ДУЛААН ӨВӨЛЖИХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ
2018-09-24 16:21:00, 1532
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ж.Мөнхжаргал хоёр дахь түүхий эд цуглуулж заримдаа тэрэг түрж олсон орлогоороо хоол хүнсээ авч амьдралаа залгуулж өдөр хоногийг өнгөрөөсөөр иржээ. Түүнийг түших туслах ах дүү байхгүй бөгөөд хүйтний ам наашилж байгаа энэ үед гэрийн бүрээс давхрага нь урагдаж энд тэндээ цоорч унах дөхсөн байгааг харсан Мөрөн сумын иргэн Б.Мөнхдалай Мөрөнчүүдийг түүнд туслахыг өөрийн пээсбүүк хуудсаар уриалж  “Сэтгэлийн дэм” аян өрнүүлжээ. Аянд Хөвсгөлийн 650  гаруй иргэн талархал илэрхийлж сэтгэлийн дэм хайрлаж 20 залуус гар бие оролцож эд материалын тусламж дэмжлэг үзүүлж тооно, унь, дээвэр туурга, цаваг яндан зуух хулдаас дээл хувцас , хоол хүнс зэргийг нь бэлдэн өгч өндөр настан Ж.Мөнхжаргал энэ өвлийг өнтэй дулаан гэрт дулаан хувцастай сэтгэл амгалан өвөлжих нөхцөл бололцоог бүрдүүлж өгчээ. Тус аймгийн хэмжээнд 2018 оныг “Ахмад настанаа дээдэлж-Амьдрах орчноо сайжруулах жил” болгон зарласан. Нэрлэсэн жилийн хүрээнд төрийн байгууллага төдийгүй ард иргэд ч ядарч яваа нэгэндээ сэтгэлийн дэм харамгүй хайрлаж ахмадууддаа баярлуулсаар байгаа ажээ.
Б.Гантуяа 
 


ХОЁР ДАХЬ ТҮҮХИЙ ЭД ЦУГЛУУЛЖ АМЬДАРДАГ Ж.МӨНХЖАРГАЛ ДУЛААН ӨВӨЛЖИХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0