Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын санаачилсан “Мод тарьж ногоон суварга босгоё” аяны хүрээнд Бүрэнтогтох, Их-Уул, Галт, Эрдэнэбулган суманд улиас, бургасны мөчир бэлтгэх, эх ургамлын плантаци байгуулах ажлыг сум дундын ойн ангиуд, орон нутгийн удирдлагууд сумын байгаль орчны тасаг, ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Тус ажлын зөвлөхөөр ойн аж ахуйн инженер, ойн магистр Н.Энхтайван ажиллаж байгаа бөгөөд Эх ургамлын талбайгаас жил бүр дунджаар 200-250 мянган харандаан мөчир бэлтгэх юм.
Мөн мод тарих сонирхолтой мод үржүүлгийн газрын үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагууд тухайн газраас мөчир бэлтгэн өөрсдийн хэрэгцээнд тарих боломжтой төдийгүй зах зээлд худалдан борлуулах чиглэлээр тарьж ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Жил бүр 200-250 мянган харандаан мөчир бэлтгэнэ |
Сэтгэгдэл бичих