Хөвсгөл аймгийн “Олонд туслах эмнэлэг” Олон улсын ахмадын баярыг угтан энэ сарын 25-аас 27 хүртэл буюу маргаашнаас эхлэн 3 өдрийн турш ахмадууддаа үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөр болжээ. Тус аймгийн хэмжээнд энэ оныг “Ахмад настанаа дээдэлж амьдрах орчноо сайжруулах жил” болгон зарласан бөгөөд нэрлэсэн жилийн хүрэээд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд олон бүтээлч ажлыг хийж байна. Тус эмнэлэг 2001 оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж 13,000 гаруй хүн хэвтүүлэн эмчилсэн байна. “Олонд туслах эмнэлэг” нь ардын уламжлалт болон анагаахын хосолсон үйлчилгээг ард иргэдэд хүргэдэг онцлогтой юм.
Б.Гантуяа
“ОЛОНД ТУСЛАХ” ЭМНЭЛЭГ АХМАДУУДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ ХИЙНЭ |
|
Сэтгэгдэл бичих