Дэлгэрмөрөн голын эрэг орчмоор хайрга, дайрга олборлохыг зогсоох үүрэг өглөө
2022-09-02 20:39:57, 441

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тус аймагт хайрга дайрга олборлож байгаа нэрийдлээр Дэлгэр мөрөн голын эрэг орчмын газар эвдэгдэж байна гэдэг иргэний удаа дараагийн гомдлоор ийнхүү БОАЖ-ын сайдаар ахлуулсан ажлын баг газар дээр нь ажиллав.Голын эрэг орчмын газрыг сүйтгэж, олборлолт явуулж байгаа компанийн үйл ажиллагааг зогсоож, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд нөхөн сэргээлт хийхийг Хөвсгөл аймгийн Засаг дарга болон тус аймгийн БОАЖГ-ын даргад үүрэг болголоо. 

Мөн Дэлгэр мөрөн голын дэргэд хайрга, дайрга олборлож байсан компанид өөр байршилд дүйцүүлэн газар олгохоор боллоо. Дэлгэр мөрөн нь нийт 445 км урттай, Сэлэнгэ мөрөнд баруун хойд зүгээс нь цутгах эх мөрөн юм. Дэлгэр мөрөнд том, жижиг олон гол горхи цутгадгаас Тарис , Бэлтэс,  Бүгсийн гол зэрэг томоохон гол ордог ажээ.

Б.Ганаа


Дэлгэрмөрөн голын эрэг орчмоор хайрга, дайрга олборлохыг зогсоох үүрэг өглөө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0