Хөвсгөл аймгийн Мөрөн хотод өнөөдөр 16 цаг 20 минутыг орчимд 35.1 градус хүрч халсан байна. Энэ нь сүүлийн 3 жилд хүрч байгаагүй халалт гэнэ. Мөн ирэх сарын 1, 4, 7-ы өдрүүдэд дээрх градуст хүрч халах төлөвтэй байгаа тул наршилтаас болгоомжлохыг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн синоптик инженер Х.Цогжаргал зөвлөж байна. Мөн 29-ний өдөр, 29-нөөс 30-нд шилжих шөнө ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, аянга цахилгааны аюул болон наршилтаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Б.Тэнгэр
| Мөрөнд 35.1 градус хүрч халжээ |
Сэтгэгдэл бичих