Хөвсгөл аймгийн нутгийн төв, өмнөд, зүүн хэсгээр энэ сарын 24, 27, 28-нд өдөртөө 30 градус давж хална гэж Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Мөн энэ үеэр зарим нутгаар үе үе түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Өнгөрсөн 7 хоногт орсон түр зуурын аадар бороо, мөндөр тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буусан. Үерийн улмаас Алаг-Эрдэнэ суманд 1 айлын гэр усанд автсан, 1 айлын гэр үерт урссан, Тосонцэнгэл суманд 40 бог мал хорогдож, “Сэлэнгэ” голд 130 ямаа урссан, 25 айлын ногооны талбайн үерт урссан, Эрдэнэбулган суманд 12 өрхийн 11 тугал, 19 хурга, нийт 30 төл мал хорогдож, 10 өрхийн байшингийн дээврийн хар цаас цоорч, 1 өрхийн 5 ханатай гэр нурсан дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.
Б.Тэнгэр
| Аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна | 
			  Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18 
 
                
    
			  Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08 
 
                
    
			  Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49 
 
                
    
			  Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39 
 
                
    
			  Itgeltugs Erdenebat    Environmental work 2025-10-29 15:01:17 
 
                
    
			  Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16 
 
                
    
			  Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12 
 
                
    
			  Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07 
 
                
    
Сэтгэгдэл бичих