Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ногоон-Арал гэдэг газар өчигдөр оройн 20 цагийн үед орсон усархаг ширүүн борооны улмаас Сэлэнгэ голд 130 ямаа урссан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Б-ын Сэлэнгийн голын усанд урсаж хорогдсон 130 ямааны сэг зэмийг гаргаж ажилласан байна. Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж байна. Иймээс хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялаж, амарч зугаалж байгаа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас онцгойлон анхааруулж байна.
Б.Тэнгэр
| Сэлэнгийн голд 130 ямаа урсаж хорогджээ | 
			  ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26 
 
                
    
			  Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18 
 
                
    
			  Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08 
 
                
    
			  Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49 
 
                
    
			  Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39 
 
                
    
			  Itgeltugs Erdenebat    Environmental work 2025-10-29 15:01:17 
 
                
    
			  Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16 
 
                
    
			  Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12 
 
                
    
			  Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07 
 
                
    
Сэтгэгдэл бичих