Үүр, Идэр, Бэлтэс зэрэг голууд үерийн түвшинг давж үерлэсэн байна
2022-05-16 17:12:22, 410

Хөвсгөл уулсаас усжих  томоохон гол мөрнүүдийн усны түвшин нэмэгдэж Үүр, Идэр, Бэлтэс зэрэг голууд үерийн түвшинг давж үерлэсэн байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 100-115 см байгаа хэдий ч мөсний нягт багасаж, хэврэгшиж байна. Иймээс  голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард, иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байх, зөвшөөрөгдсөн зам гүүр, гармаар зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас  анхааруулж байна.

Б.Туяа 



Үүр, Идэр, Бэлтэс зэрэг голууд үерийн түвшинг давж үерлэсэн байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0