Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Бүрэнтогтох суманд нийт 4 удаагийн ой хээрийн түймэр гарсан тухай дуудлага бүртгэгдсэн байна.
Мөн обьектын гал түймэр 28 удаа гарсан байна. Обьектын гал түймэр нь хуурайшилтын үед өнжмөл шар өвс шатаах, үнс нурмаа зориулалтын бус газар хаясны улмаас ихэвчлэн гарчээ. Сүүлийн үед тус аймгийн хэмжээнд хуурайшилтын зэрэг өндөр байгаа учраас иргэдийг ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог нурмыг бүрэн унтраах, бага насны хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээр чүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
| Он гарсаар 4 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгджээ |
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих