Хөвсгөл аймгийн хэмжээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод тарих өдөр урьдчилсан байдлаар 42565 мод, бут сөөгийг тарьсан гэж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Амралтын бямба, ням гарагт Хотгойдын баатар Чингүнжавын талбайд тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа болж мэргэжлийн байгууллагууд ард иргэдэд, мэдээлэл зөвлөгөө өгсөн байна. Энэ үеэр албан байгууллагууд гоёлын мод бутыг илүү худалдан авсан бол иргэдийн хувьд жимсний модыг илүү их худалдан авсан байна. Мөрөн сумын хэмжээнд албан байгууллагууд 4800 гаруй мод бут сөөгийг тусгайлан хашаалсан талбайнуудад болон албан байгууллагынхаа гадна талбайд тарьжээ.
Б.Туяа
Хөвсгөл аймагт 40 гаруй мянган мод, бут тарьжээ |
Сэтгэгдэл бичих