Он гарсаар обьектын гал түймэр 21 удаа гарчээ
2022-04-05 16:09:13, 436

Хөвсгөл аймагт он гарсаар обьектын гал түймэр 21 удаа гарсан байна. Иргэд үнс нурмаа таггүй саванд ил задгай асгасан, пийшин зуух яндан эвдэрсэн, хөөлөөгүй удсан зэргээс шалтгаалан гал түймэрт өртсөн байна.  Хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан  цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхаарууллаа. Мөн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Б.Гантуяа 



Он гарсаар обьектын гал түймэр 21 удаа гарчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0