Хөвсгөл аймагт “Ногоон хэрэм” төсөл хэрэгжинэ
2022-03-17 11:15:25, 344

 Монгол Улсын цөлжилтийг бууруулах шар шороон шуургатай тэмцэх, ойн түймэрт өртсөн талбайг нөхөн сэргээх зорилгоор Монгол - Солонгосын "Ногоон хэрэм" төслийг Хөвсгөл аймагт 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр боллоо.Төслийн хүрээнд Мөрөн хотын онгоцны нисэх буудлын урд байрлах 15 га талбайд мод үржүүлгийн газар бий болгож түүнийг түшиглэсэн ойжуулалт, цэцэрлэгжүүлэгчдийг бэлтгэх сургалтын төв, судалгааны талбайг байгуулна.

Мөн орон нутгийн онцлогт тохирсон тарьц суулгацыг ургуулж ойжуулалт, ногоон байгууламжид нийлүүлэх бөгөөд төслийн хүрээнд туслах ажилчдыг орон нутгаас авч ажлын байр бий болгох юм.Тус аймгийн төрийн байгууллагуудын төлөөлөл төслийн багтай уулзаж, зарим газруудтай очиж танилцан хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн,  хамтран  ажиллахаар боллоо.

Б.Гантуяа 



Хөвсгөл аймагт “Ногоон хэрэм” төсөл хэрэгжинэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0