Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах 37,9 км хатуу хучилттай авто замын нээлт боллоо
2022-03-06 17:01:35, 1459
 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд  Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах 37.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлт боллоо.
 
Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2022-2023 онд
 
 Хатгалын төв замыг Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замтай холбох 2 км хатуу хучилттай авто зам барих
 
 Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км хатуу хучилттай авто зам барих
 
 Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто зам барих
 
 Хатгал орчмын 7 байршилд авто зогсоол барих
 
 Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2 чиглэлд явган болон морин аяллын жим тохижуулах ажлуудыг хийж гүйцэтгэх юм. Эдгээрээс, 2022 онд Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто замыг иж бүрэн барьж,  ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.Төслийн авто замын гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК-ийн төслийн менежер Цуй Ан Ган “Зам барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, ашиглалтад хүлээлгэж өгөх болно” гэдгийг хэлж байлаа. 
Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух одоогийн хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгон сайжруулснаар замын тоос, тоосжилтыг 4-7 дахин бууруулах, нуурын усны болон орчны бохирдол, нуурын орчимд олон салаа замаар хяналтгүй зорчих байдлыг багасгах боломж бүрдэх юм.    Тус нээлтэд БОАЖЯ-ны дэд сайд Г.Түвдэндорж, АХБ-ны төсөл хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэсайхан, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Засаг даргын орлогч М.Хуягбаатар, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн зохицуулагч П.Түвшинжаргал нар оролцлоо.
 
Б.Гантуяа 
 


Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах 37,9 км хатуу хучилттай авто замын нээлт боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-10 21:32:57
    ??????? ?????: Өө энэ төслийг аль эрт 2004 оноос яригдаж байсан ш дээ. тэр үеийн төслийн мөнгөө яасчихав аа.