“Хөх сувд-2022” мөсний баярт 10 гаруй мянган иргэд оролцлоо
2022-03-05 10:45:03, 798
Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой  зохион байгуулагддаг   “Хөх сувд-2022” мөсний баяр 20 дахь жилдээ  далай ээжийн толин цэнхэр мөсөн дээр өргөн дэлгэр боллоо. Мөсний баярт дотоодын 10 гаруй мянган иргэд, 3000 орчим тээврийн хэрэгсэлтэй  ирсэн  байна.Мөсний баярт БОАЖ-ын Дэд сайд Г. Түвдэндорж, БОАЖЯ-ны газрын дарга А.Энхбат болон Хөвсгөл аймгийн удирдлагууд оролцлоо.
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж баярын нээлт  дээр хэлсэн үгэндээ  “Хөх сувд” мөсний баяр нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг бууруулахад онцгой хувь нэмэр оруулдаг  өвлийн эвэнт   юм.  Удахгүй орон нутагтаа төдийгүй Монгол Улсынхаа эдийн засагт нөлөөлдөг, дэлхийд танигдсан олон улсын хэмжээний том эвэнт болж өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолж байлаа.Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, Мөсний баярыг зохион байгуулах комиссын дарга М.Хуягбаатар  “Хөвсгөл нуур нь  Монгол орны цэвэр усны хамгийн гол нөөц бөгөөд стратегийн бүтээгдэхүүнд ордог. Монгол орны гадаргын усны нөөцийн 93 хувь нь Хөвсгөл нуурын ус юм. Дэлхийн цэнгэг усны бараг нэг хувьтай тэнцдэг гэж ойлгож болно. Иймээс бид энэ жил  мөсний баярыг  “Цэнгэгээс цэнгэг, цэврээс цэвэр” уриан дор тэмдэглэлээ. Цаашид улам өргөжүүлэн ажиллахаар олон зүйлийг төлөвлөж байна” гэдгийг хэлж байлаа.
Энэ үеэр олон ястны урлагийн тоглолт, тэшүүрийн тэмцээн, мөсөн шагайн тэмцээн, олс таталт, аав ээж би, мөсний волейбол, бөөгийн галын тахилга , тахтай морин чарганы уралдаан, сумо бөх зэрэг  олон тэмцээн наадам болж ирсэн зочид хоёр өдрийн турш цэвэр агаарт тоглож наадан өнгөрүүллээ.
Б.Гантуяа 


“Хөх сувд-2022” мөсний баярт 10 гаруй мянган иргэд оролцлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0