Хөвсгөл аймгийн нутгаар мөсний баяр болох 3-р сарын 3,4-ий өдрүүдэд цаг агаар хүйтэрч, явган цасан болон шороон шуурга шуурч, нийт нутгаар хүчтэй салхилан, эрс хүйтрэхийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлж байна. Ялангуяа мөсний баярын эхний өдөр эрс хүйтрэх төлөвтэй байгаа гэнэ.
Тус аймгийн нутгаар 3-р сарын 3-нд зарим нутгаар цас орно. Салхи 3, 4-нд баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар үе үе секундэд 16-18 метр хүрч ширүүсэн явган шуурга шуурах бол бусад хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, зарим нутгаар үе үе секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Цэцэрлэг орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Идэр, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндий, Ханх орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байх ажээ.
Б.Ганаа
Мөсний баярын үеэр хүйтэрч, цасан шуурга шуурна |
Сэтгэгдэл бичих