Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган” маргааш Төрийн ордонд эхэлнэ.
Дэлхийн цэнгэг усны нөөцийн 0,4 хувь, Монгол орны цэнгэг усны 74,6 хувийг агуулах Хөвсгөл нуурын эко систем сүүлийн жилүүдэд алдагдаж байна. Тухайлбал нуурт живсэн техник, хэрэгсэл, тоос тоосонцор, нэгдсэн зохицуулалтгүй усан замын тээвэр, төлөвлөлтгүй аялал, жуулчлал, нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол, замбараагүй газар олголт, хог хаягдал зэрэг хүний буруутай олон үйл ажиллагаа нөлөөлж байгаа юм. Иймээс тус чуулганаар Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт газар олгох асуудал, нуурт живсэн автомашин техникүүдийн татан гаргах зэрэг олон асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх ажээ.
Б.Гантуяа
| Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган маргааш эхэлнэ |
Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил ирэх онд эхэлнэ 2025-11-14 15:39:46
Номын сан "Гэр бүлийн уншлагын танхим"-тай боллоо 2025-11-10 13:09:09
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Сэтгэгдэл бичих