Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг мөсний баяр ирэх сарын 3,4-ний өдрүүдэд болно.
Энэ үеэр ирсэн гадаад, дотоодын зочдын хамгийн их сонирхдог зүйл бол мөсөн урлал байдаг. Энэ жил мөсөн хотхоныг Хөвсгөл, Улаанбаатар хотын урчууд хамтран хийнэ. Урьдчилсан байдлаар мөсөн урлалд 50-60 сая төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөж байна. Хийсэн бүтээлүүд олонд таалагдсан үнэхээр сайхан бүтээл болбол санхүүжилтийг нэмж олгох боломжтой гэдгийг Мөсний баярыг зохион байгуулах комиссын дарга Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар хэлж байлаа.
Б.Ганаа
Мөсөн урлан хийхэд 50-60 сая төгрөг олгоно |
Сэтгэгдэл бичих