Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч энэ сарын 12-ноос хойш шөнөдөө 41 градус давж хүйтэрсэн байна.
Өчигдөр Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр 20-28 градус, бусад нутгаар 17-21 градус, өнгөрсөн шөнө Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр 35-42 градус бусад нутгаар 17-21 градус хүйтэн хоносон байна.
Энэ сарын 11-нээс нийт нутгаар хүйтний эрч өмнөх үеэс 3-9 градусаар чангарчээ. 16,17,20-нд зарим нутгаар ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Идэр, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 15,16-нд хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа ажээ.
Б.Амирлан
Хөвсгөлд 42 градус хүйтэн хонолоо |
|
Сэтгэгдэл бичих