Хөвсгөл нуурын мөс нимгэн, зарим газруудад өрх гарсан байна
2022-02-06 00:05:02, 601

   Хөвсгөл нуурын мөсний зузаан өнөөдрийн байдлаар  50-100 см байгаа бөгөөд энэ нь  олон жилийн дунджаас 10-15 см-ээр нимгэн байгаа юм.  

Мөн Далайн хоолой  хэсэг, Ашихай жуулчны баазын урд талын үзүүр хэсэг, Онголог нуурын ойролцоо,  Хадан хүй арлын үзүүр зэрэг газрууд мөсний зузаан нимгэн, өрх гарсан  байна.

 "Өрх" гэдэг нь өвлийн улиралд хөлддөггүй  хэсэг газруудыг хэлдэг.  Иймээс  иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  анхаарууллаа.

Б.Ганаа

 

 


Хөвсгөл нуурын мөс нимгэн, зарим газруудад өрх гарсан байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0