Улаан тайгын тусгай хамгаалалттай газарт 3 бамбарууш тэжээж байна
2021-11-11 11:19:38, 871

Хөвсгөл аймагт энэ жил баавгай болон бамбарууш төв суурин газарт орж ирсэн, айлын малд халдсан тохиолдлууд гарсаар байна. Сибирийн ой шатсан,  энэ зун самар жимс ховор байсан зэргээс шалтгаалан орогнох газар идэх хоолгүй болсон  баавгай байгалийн жамаараа ичиж, нутагшиж чадахгүй байгаа гэнэ.

Тус аймгийн Түнэл, Цагаан-Уул суманд айлын хотонд ирсэн энэ өвөл бие даан өвөлжих боломжгүй 3 бамбаруушийг Улаан тайгын тусгай хамгаалалттай газарт  аваачин тэжээж  байна.

Улаан тайгын тусгай хамгаалалттай газраас  хүүхдүүдэд аливаа амьтныг хайрлах сэтгэлээр ханддаг сайн хүн болж төлөвшүүлэх зорилгоор “Бамбарууш хүүхэд хоёр” аяныг эхлүүлсэн байна. Аяны хүрээнд бамбаруушийн тухай шүлэг, дуу, зохион бичлэг бичиж цахимаар олон нийтэд хүргэх юм. Мөн бамбаруушны хамгийн дуртай алим жимс зэргийг хүнсний тусламж  болгон илгээх аж.  Гурван бамбаруушийг ирэх хавар дулаан орж бие даан амьдрах чадвартай болохоор нь байгальд нь тавих ажээ.

Б.Ганаа

 

 

 



Улаан тайгын тусгай хамгаалалттай газарт 3 бамбарууш тэжээж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-11 18:51:55
    ?????.: Padington