Баавгай айлын хотолсон малруу халдаж ямаа барьжээ
2021-09-24 16:51:58, 1659

 Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвөөс 20 гаруй километрийн зайд намаржиж байсан айлын хотруу баавгай дайрч мал барьсан байна. Тодруулбал өчигдөр  орой  22 цагийн үед хоттой мал руу баавгай  дайрч ямаа барьж идсэн байна.

Цагаан-уул сумаас сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч баавгайг дуу чимээ гарган үргээж Хужиртын эх өөд туусан байна. Одоогоор айлын хотруу дахин орохоос сэргийлэн баавгайг ажиглаж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д. Даваадорж  мэдээллээ.

Б.Ганаа



Баавгай айлын хотолсон малруу халдаж ямаа барьжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0