Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран энэ сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт” өнөөдөр шумбалтын онол, дадлагаар үргэлжилж байна.
Алба хаагчид Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн судалгаа, хайлтын ерөнхий зураглалыг гаргаж, усны гүнд эрэл хайгуул, хяналтын багажтай хэрхэн ажиллах талаар ОХУ-ын алба хаагчдаас харилцан туршлага солилцож байгаа юм.
Хамтарсан сургалт шумбалтын онол, дадлагаар үргэлжилж байна |
Сэтгэгдэл бичих