Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Үүрийн гол Цагаан-үүр сумын төв орчим, Идрийн гол Галт сумын Зүрх баг орчимд, Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчим усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см-ээр нэмэгдсэн байна. Хамгийн их нь Бэлтэс гол үерийн түвшинг 30 см-ээр үерлэж байна. Үүр, Идэр голуудын усны түвшин олон жилийн дунджаас 20-60 см-ээр ахиу байна. Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Бүгсий, Эг голуудын усны түвшин олон жилийн дунджаас 20-80 см-ээр ахиу байна. Иймээс томоохон голын сав дагуу нутаглаж байгаа малчид, тээвэрчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн УЦУОШТ, Ус судлалын өртөөнөөс анхааруулж байна.
Б.Ганаа
Бэлтэс гол үерийн түвшинг 30 см-ээр даван үерлэжээ |
Сэтгэгдэл бичих