Хөвсгөлд 27000 гаруй аялагчид ирээд байна
2021-07-16 23:01:39, 1334

Амралтын өдрүүдэд   Монгол орны хойморт орших Хөвсгөл нуурыг зорих иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар  энэ сарын 10-аас хойш Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын Хатгал нэвтрэх цэгээр  27 мянга гаруй аялагчид нэвтэрч Хөвсгөл нуурыг зорьж ирсэн байна. Аялагч амрагчдаас үүссэн 30 гаруй тн хог хаягдлыг холбогдох байгууллагууд тээвэрлэн ачсан бөгөөд  аялагч амрагчдыг хоггүй цэвэр аялахыг байгаль хамгаалагчид сануулан ажиллаж байна.

Тус аймгийг зорьж байгаа иргэдээс Намнангийн ард түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. Харин коронавирусний халдвар аваад эдгэрсэн, вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй шууд нэвтрүүлж байна. Аялал зугаалгаар яваа иргэдийн автомашинд явах хүний тоог хязгаарлахгүй бөгөөд автомашинаас нэг л асуумж авч бүртгэлжүүлж байгаа ажээ.

Б.Ганаа

 


Хөвсгөлд 27000 гаруй аялагчид ирээд байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0