Ханх суманд 4,4 магнитудын хүчтэй газар хөдөллөө
2021-06-18 13:08:36, 975

 Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун  гэдэг газар  6 сарын 17-ны өдрийн  8 цаг  41 минутад  4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.    Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 61400 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 210 гаруй  удаагийн хөдлөлт болсон байна.

Б.Гантуяа 

 


Ханх суманд 4,4 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0