Томоохон голууд үерийн түвшинг 25-70 см-ээр даван үерлэж байна
2021-05-24 23:01:15, 644

Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Дэлгэрмөрөн,  Сэлэнгэ, Гуна, Үүр зэрэг томоохон гол мөрнүүдийн усны түвшин өмнөх өдрөөс 5–15 см-ээр нэмэгдсэн байна. Дэлгэрмөрөн, Гуна голууд үерийн түвшинг 25-70 см-ээр даван хүчтэй үерлэж байна. Сэлэнгэ, Үүр, Идэр голуудын усны түвшин олон жилийн дунджаас 40 –130  см-ээр ахиу байна. Иймээс иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах хэрэгтэй байна.  мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Б.Ганаа


Томоохон голууд үерийн түвшинг 25-70 см-ээр даван үерлэж байна