Хөвсгөл аймгийн нийт нутгаар хуурайшилттай байна
2021-04-21 17:58:54, 391

Хөвсгөл аймгийн Цаг уурын өртөө харуулуудын мэдээгээр нийт нутгаар хуурайшилттай байгаа учраас болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар Мөрөн сум түймрийн эрсдэл нэн их аюултай 4-р зэрэгт, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Рашаант, Тариалан, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Тосонцэнгэл, Төмөрбулаг гэсэн 8 сум түймрийн эрсдэл их аюултай 3-р зэрэгт шилжсэн байна. Иймээс иргэдийг ой хээрийн болон гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн БОАЖГ-аас анхаарууллаа. Хөвсгөл аймаг ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 40 сая төгрөгийг байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас төсөвлөсөн байна. Энэ хүрээнд ой хээрийн түймрээс сэргийлэх сургалт, сурталчилгаа хийж, орон нутгийн иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч, түймрийн бэлэн байдлын үеийг хангуулан ажиллаж байна.

Өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд 9 суманд 15 удаагийн ой хээрийн түймэр гарч, 115,3 га талбай өртсөн ажээ.

Б.Ганаа

 

 

 

 

 



Хөвсгөл аймгийн нийт нутгаар хуурайшилттай байна