Хөвсгөлд өнгөрсөн шөнө 2 удаагийн хүчтэй газар хөдлөлт боллоо
2021-04-16 08:49:27, 2126

Хөвсгөл аймагт өнгөрсөн 2 удаагийн хүчтэй газар хөдлөлт боллоо. Тодруулбал тус  аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 347 км, сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т шөнийн  00 цаг 42 минутад  5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Мөн  Ханх сумын Хороо багийн Хачим  гэдэг газар  шөнийн  03 цаг 46 минутад  4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.

Б.Гантуяа 


Хөвсгөлд өнгөрсөн шөнө 2 удаагийн хүчтэй газар хөдлөлт боллоо