Өглөөний 6 цаг 42 минутад 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөв
2021-03-19 13:10:07, 1337

 Хөвсгөл аймгийн Ханх сумаас 39 километрт Долоон уулын ойролцоо Хөвсгөл нуурын баруун урд эргийн орчимд өнөө өглөөний  6 цаг 42 минутад  3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон  байна.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.  Тус аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 37535 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 185 удаагийн хөдлөлт болсон байна.

Б.Ганаа

 


Өглөөний 6 цаг 42 минутад 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөв