Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар өнгөрсөн шөнөөс эхлэн цасан болон шуурга шуурч байна. Салхины дундаж хурд 7-13 метр секунт байгаа бол өглөөний 11 цагт Шинэ-Идэр болон хойд зүгийн нутгаар салхины хурд нэмэгдэж 12-24 метр секунт хүрсэн хүрчээ. Өнөө шөнөдөө ихэнх, өдөртөө нутгийн төв, өмнөд, зүүн хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 9-14 метр, ихэнх нутгаар үе үе секундэд 18-20 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгороор 15-20 градус, нутгийн баруун ба хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Дархадын хотгороор 12-17 градус, нутгийн баруун хэсэг болон Ханх орчмоор 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна. Мөн энэ сарын 16, 18-нд зарим нутгаар цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүйтэрч, Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Б.Ганаа
Хөвсгөлд салхины хурд 12-24 метр секунт хүрчээ |