Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Мөрөн ус судлалын өртөөнөөс зарим голын мөсний зузаан нимгэрч, цөмрөх аюултай гэдгийг анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуур нийтдээ мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд Хатгал тосгон болон Ханх сум орчимд мөсний зузаан 102-106 см байгаа нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджийн орчим байна. Хөвсгөл нуураас эхтэй Эгийн гол Хатгал тосгон орчмоор мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болжээ. Хангайн нуруунаас эх авсан Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Идэр, Үүр, Бүгсий зэрэг томоохон голын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 2-23 см багасч, мөсний зузаан 29-124 см болсон нь өмнөх оны мөн үеэс 2-24 см бага байна. Цаашид гол мөрнүүдийн нийт уртын дагуу мөсний нягт багасч, хэврэгшин мөс задарч, цөмрөх аюултай болж байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.
Б.Ганаа
| Зарим голын мөсний зузаан нимгэрч цөмрөх аюултай болжээ |
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07